Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ОБЕГ: Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Гүний усны шумбалтын дадлага сургууль” танхимын сургалтаар эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна
ОБЕГ: Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Гүний усны шумбалтын дадлага сургууль” танхимын сургалтаар эхэллээ.

Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдаж байна.

Танхим, дадлага хосолсон дадлага сургууль энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах