Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ-ын албан хаагчид 840 иргэний амь насыг аврав

ОБЕГ-ын албан хаагчид 2016 он гарснаас хойш 840 иргэний алтан амийг аварчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ-ын албан хаагчид 840 иргэний амь насыг аврав
ОБЕГ-ын албан хаагчид 840 иргэний амь насыг аврав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын албан хаагчид 2016 он гарснаас хойш 840 иргэний алтан амийг аварчээ. Хүйтний эрч чангарч буйгаас гадна цас их орсон болохоор иргэд аян замд гарахдаа, малаа хариулж байхдаа цасанд боогдож, автомашинаа цасанд суулгасан, голын мөсөнд саатсан зэрэг дуудлага их иржээ. Тодруулбал, Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа явах гээд гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж, есийг нь эсэн мэнд олж, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Увс аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт автомашинаа цасанд суулгасан, голын мөсөнд саатсан, шатахуун нь дууссан, эвдэрсэн зэрэг 28 удаагийн дуудлага хүлээн авч иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Хуваалцах