Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Очир” төвд амиа алдсан охины шүүх хурал маргааш болно

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Очир” төвд амиа алдсан охины шүүх хурал маргааш болно
“Очир” төвд амиа алдсан охины шүүх хурал маргааш болно. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Түүнчлэн эл шүүх хуралд Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл очиж байр сууриа илэрхийлэх юм байна.

Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Түүнчлэн хохирогчийн гэр бүлээс шүүх хуралд “Очир төв”-ийн эзнийг албадан дуудаж, ирээгүй тохиолдолд албадан авчирч шүүх хуралд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хоёр дахь удаагаа шүүхэд тавьсан юм. Учир нь эл хэрэг болсны ард 13 настай охины амиа алдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн “Очир төв”-ийн эзнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.

Мөн тус төв өдгөө нэрээ “Элит” болгон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм.

Хуваалцах