Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оддын эзэн” “Терминатор”-ын хүргэн болно

“Jurassic world” киноны гол дүрийн жүжигчин “Марвел”-ын “Guardians of Galaxy”, “Avengers” киноны “Star lord”-ын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Пратт Холливудын тулаант киноны од Арнольд Шварценеггерын хүргэн болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оддын эзэн” “Терминатор”-ын хүргэн болно
“Оддын эзэн” “Терминатор”-ын хүргэн болно. Зураг: МҮОНРТ

“Jurassic world” киноны гол дүрийн жүжигчин “Марвел”-ын “Guardians of Galaxy”, “Avengers” киноны “Star lord”-ын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Пратт Холливудын тулаант киноны од Арнольд Шварценеггерын хүргэн болжээ. Тэрбээр зохиолч Кэтрин Шварценеггертэй өнгөрсөн жилийн эхнээс болзсоны эцэст хайртдаа зургаан оронтой ам.доллараар хэмжигдэхүйц үнэтэй сүйн бөгж өгч, гэрлэх санал тавьжээ.

Түүнчлэн Крис Пратт гэрлэх санал тавихынхаа өмнө зул сарын баярын үеэр хадам аав Арнольд Шварценеггер болон хадам ээж Мария Шриверээс охинтой нь сүй тавих зөвшөөрөл авчээ.

Хуваалцах