Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн гал түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх багаж, хувцас хэрэглэл хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар хоорондын Харилцан ажиллах төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн гал түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх багаж, хувцас хэрэглэл хүлээлгэн өглөө
Ой, хээрийн гал түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх багаж, хувцас хэрэглэл хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар хоорондын Харилцан ажиллах төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт ой, хээрийн гал түймэр унтраах, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл хүлээлгэн өглөө.

Он гарсаар улсын хэмжээнд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 15 нь ОХУ, БНХАУ-ын хил орчмын газар нутагт гарч, Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай хамтран ажиллаж гал түймрийг унтраасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах