Ой хээрийн гурван түймэр гарчээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд ой хээрийн түймэр гарсан гурван дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ой хээрийн түймэр гарсан гурван дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тухайлбал, баасан гарагийн орой Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан дуудлага ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж бямба гарагт бүрэн унтраажээ.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн “Шандын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарч, түймэрт 230 орчим га бэлчээрийн талбай шатсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Гүү-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарч, 350 орчим га бэлчээрийн талбай шатжээ. Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, түймрийг бүрэн унтрааж, харъяа холбогдох мэргэжилтнүүдэд тухайн газрыг хүлээлгэн өгсөн байна.


















