Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгор, Булганы өмнөд, Архангайн зүүн, Төв аймаг болон Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд
Мэдээллийн алба

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгор, Булганы өмнөд, Архангайн зүүн, Төв аймаг болон Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иймд:
-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-Халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байх,
-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


















