Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн удирдлагуудтай ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурха
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн удирдлагуудтай ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Хурлаар аймгуудын хаваржилтын нөхцөл байдал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.

Дээрх аймгуудын хувьд нутаг дэвсгэрийн дийлэнх нь хуурайшилтын зэрэгт шилжсэн учраас ой хээрийн түймэртэй тэмцэх, албаны бэлтгэл бэлэн байдлаа хангах, түймэр гарах эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэдгээ хурлын үеэр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















