Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэдэд урамшуулал олгоно

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэн тус бүрт өдөрт 40 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэдэд урамшуулал олгоно
Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэдэд урамшуулал олгоно. Зураг: МҮОНРТ

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэн тус бүрт өдөрт 40 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулсан сангаас санхүүжүүлэх юм байна.

Одоогоор нийслэл, 9 дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа юм.

Хуваалцах