Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам ургамлын төрөл зүйлд өөрчлөлт орж эхэлдэг

Тал хээрийн эко систем түймэрт өртөх зохицолтой байдаг гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, таван жилд нэг удаа байгалийн жамаараа түймэрт өртөх жишээтэй. Ийм тохиолдолд түймрийн дараа үржил шимтэй ургамал гарах үе ч байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам  ургамлын төрөл зүйлд  өөрчлөлт орж эхэлдэг
Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам ургамлын төрөл зүйлд өөрчлөлт орж эхэлдэг. Зураг: МҮОНРТ

Тал хээрийн эко систем түймэрт өртөх зохицолтой байдаг гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, таван жилд нэг удаа байгалийн жамаараа түймэрт өртөх жишээтэй. Ийм тохиолдолд түймрийн дараа үржил шимтэй ургамал гарах үе ч байдаг.

Харин сүүлийн жилүүдэд иргэдийн буруугаас болж хавар, намартаа хүртэл шатах тохиолдол их байна. Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам ургамлын төрөл зүйлд өөрчлөлт орж эхэлдэг. Ингэж олон давтамжтай түймэрт өртөөд байвал ургамлынх нь төрөл зүйлд өөрчлөлт орж газар тариалан, малын бэлчээр зэрэгт сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг гэж МУИС-ийн багш, доктор Б.Оюунсанаа ярилаа.

Хуваалцах