Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ой, хээрийн түймрийн аюул, эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ.

Ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээлэлд суурилан 11 дүгээр сар хүртэл сар бүр хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах