Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой санамжийн талаарх 10 сонирхолтой баримт

10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой санамжийн талаарх 10 сонирхолтой баримт
Ой санамжийн талаарх 10 сонирхолтой баримт. Зураг: МҮОНРТ

10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна.

9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.

8. Насанд хүрсэн хүний олонхийнх нь дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү “Ой дурсамжийн цохилт”-д бүх дурсамжийн 60 хувь орчмыг эзэлж ч болзошгүй байдаг байна шүү.

7. Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог гэнэ. Судлаачид "beta blocker" гэх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг цоожлох ажээ.

6. Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд долоон төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ зөвхөн 20 секундэд.

5. Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд ингэхдээ мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг байна.

4. Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд prosopamnesia гэж нэрлэгддэг юм байна.

3. Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг тус идээг хэрэглэсний маргааш нь өмнөх оройныхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.

2. Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.

1. Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2.5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх нь.

Түлхүүр үг:ой санамж
Хуваалцах