Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойд зорчихгүй байхыг анхааруулж байна

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажилтай холбогдуулан дээрх хугацаанд ард иргэдийг ногоон бүс болон ойн санд зорчихгүй байхыг анхааруудж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойд зорчихгүй байхыг анхааруулж байна
Ойд зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 2023 оны зургаадугаар сарын 9-16-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар Эйр трактор AT-602 маркийн онгоцоор тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажилтай холбогдуулан дээрх хугацаанд ард иргэдийг ногоон бүс болон ойд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах