Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ойлгоё, Хүндэлье” сэдвээр хүүхдүүдтэй ярилцлаа

Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд явуулж буй "Харилцан хүндэтгэе” аянд Барилга, хот байгуулалтын яам нэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ойлгоё, Хүндэлье” сэдвээр хүүхдүүдтэй ярилцлаа
“Ойлгоё, Хүндэлье” сэдвээр хүүхдүүдтэй ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд явуулж буй "Харилцан хүндэтгэе” аянд Барилга, хот байгуулалтын яам нэгдлээ.

Аяны хүрээнд харилцан хүндэтгэлтэй байх, бие биеэ хайрлах, гэр бүл, хүний эрхийн асуудал нь хүйсийн ялгаваргүйгээр хүн бүрт хамааралтай гэх агуулгаар нөлөөллийн ажлуудыг өрнүүлж байна. Сайд Б.Мөнхбаатар, яамны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Магнайсүрэн нар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яамны албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “Ойлгоё, Хүндэлье” сэдвээр ярилцлаа.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүүхдүүдэд хандан аав ээжийнх нь ажил ямар утга учиртай чухал ажил болохыг тайлбарлаж, хүүхдүүдийн ирээдүйн мөрөөдөл нь юу болох талаар ярилцаж, эмээ, өвөө, аав, ээж, ах, эгч, дүү нартай хүндэтгэлтэй хандаж, гэр бүлийнхнээ үргэлж хайрлаж байхыг хүслээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ цаг гаргаж ярилцах, тэднийг ойлгож, хүндэтгэлтэй хандах нь ирээдүйд, нийгэмдээ хүнлэг зөв иргэнийг бэлтгэн гаргах үндэс болохыг сануулж зөвлөсөн гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Хуваалцах