Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй сургалт болж байна

Архангай аймгийн БОАЖГ-аас 2018 онд Агнуурын менежмент төлөвлөгөө боловсруулж Туруутан амьтдын тооллого хийх, Ойн хортон шавьжтай тэмцэх ажлыг 50 мянган га тайлбайд хийх, Аялал жуулчлалын эвент арга хэмжээнг зохон байгуулахаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй сургалт болж байна
Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Redd+ хөтөлбөр, Архангай аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, ЗДТГ-ын дэргэдэх сум дундын Ойн анги хамтран “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвтэй сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад 19 сумын Байгаль хамгаалагч, Ойн мэргэжлийн байгууллага, Ойн нөхөрлөлийн ахлагч, гишүүдээс бүрдсэн 90 гаруй хүн хамрагдаж буй.

Энэхүү сургалтаар Монгол орны ойн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, ойн хомсдол доройтлоос хэрхэн хамгаалах арга технологид суралцах арга барилыг зааварлаж байгаа юм.

Хуваалцах