Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн үр дүнгийн хурал явагдаж байна

Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газарт ойн салбарын шинэчлэлийг дэмжих зорилгоор хоёр жилийн хугацаатай техникийн туслалцааны төслийг 2021 оны 8-р сард эхлүүлсэн бөгөөд энэхүү төсөл нь 2023 оны 4-р сарын 30-нд дуусна. Төслийг Засгийн га

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн үр дүнгийн хурал явагдаж байна
“Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн үр дүнгийн хурал явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газарт ойн салбарын шинэчлэлийг дэмжих зорилгоор хоёр жилийн хугацаатай техникийн туслалцааны төслийг 2021 оны 8-р сард эхлүүлсэн бөгөөд энэхүү төсөл нь 2023 оны 4-р сарын 30-нд дуусна. Төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд Монгол улсын ойн салбарын тогтвортой байдал, бүтээмж нэмэгдэх болно гэж үзэж байна.

Төсөл нь Азийн хөгжлийн банкаар дамжуулан Япон улсын Засгийн газрын Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн юм. Төсөл гүйцэтгэгчээр БОАЖЯ, төслийн багаар Финляндын зөвлөх групп, Монголын ой судлалын нийгэмлэг ажиллаж байна.

Эх сурвалж: Ойн газар

Хуваалцах