Ойн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог
Монгол орны ойн санг хомсдуулж байгаа гол хүчин зүйлд ойн түймэр ордог. Тэгвэл ойн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг албаныхан хэлж байна.
Мэдээллийн алба

Монгол орны ойн санг хомсдуулж байгаа гол хүчин зүйлд ойн түймэр ордог. Тэгвэлойн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг албаныхан хэлж байна. Түүнчлэн өнгөрсөн жил гарсан нийт ойн түймрийн 60 хувийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга н.Банзрагч бидэнд мэдээлэл өглөө.
Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг өнгөрсөн онд УИХ баталсанаар ойн түймрээс сэргийлэх, тэр дундаа хоёр хөрш орноос хил даван орж ирэх түймрээс газар нутгаа хамгаалах ажил эрчимтэй хийгдэж байгааг тэрээр нэмж онцлов.



















