Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн туруутан амьтдад зориулж 20 боодол өвс, 300 кг хужир тавилаа

Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгар хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын БОТХ-ийн тасагтай хамтран хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн туруутан амьтдад зориулж 20 боодол өвс, 300 кг хужир тавилаа
Ойн туруутан амьтдад зориулж 20 боодол өвс, 300 кг хужир тавилаа. Зураг: МҮОНРТ

Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгар хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын БОТХ-ийн тасагтай хамтран хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.

Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулав.

Битүүтын ам Зүрхийн өвөлжөөнд 3 согоо ажиглагдсан ба Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийлээ. Мөн 3 өрхийн 5 иргэнд ТХГН-ын талаар болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өглөө.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах