Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална

Наймдугаар сарын 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4 нд зарим газраар түр зуур ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална
Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална. Зураг: МҮОНРТ

2016 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 08-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална-


Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4 нд зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 33-38 хэм, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 28-33 хэм хүрч хална. 4-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 34-39 хэм хүрч хална. 5-наас бага зэрэг сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 5-6 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 34-39 хэм хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах