Ойрын 4 хоногтоо цаг агаар тогтуун, дулаан байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Ойрын 4 хоногтоо цаг агаар тогтуун, дулаан байна -

Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 19-22нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 18, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас цас орж шуурна. Салхи 20, 22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 18, 20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас цас орж шуурна. Салхи 20,22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж шуурна. Салхи 20-22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-нд бага хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан байна. радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 5-10 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна.


















