Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2014 оны 01 сарын 07-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 26-31 хэм, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна.


















