Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Сэлэнгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуу
Мэдээллийн алба

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Сэлэнгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд: 7, 8-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 05-р сарын 06-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 20-22 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 06-ны 20 цагаас 05-р дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 хэм, бусад нутгаар 15-20 дулаан байна
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгороор 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, нутгийн баруун хэсгээр 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 9-нд Алтайн уулсаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарна.


















