Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос нэгдүгээр сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос нэгдүгээр сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна -

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 8-нд хүйтний эрч хэвээр байх боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 12-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хуваалцах