Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэн жиндүү байна
Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэн жиндүү байна.
2018 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 12 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, өмнөд хэсгээр 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.


















