Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байна

Долоодугаар сарын 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байна
Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байна. Зураг: МҮОНРТ

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.



Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар 17-нд нутгийн хойд хэсгээр, 19, 21-23нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-нд бүх нутгаар өдөртөө хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 18-19, 22-23 нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 31-36 хэм хүрч хална.

Хуваалцах