Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Мэдээллийн алба

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Харин зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, цас орохгүй. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, цас орохгүй, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч нЭнхтуяа мэдээллээ.


















