Охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажлыг тогтолцооны хувьд бий болгох шаардлагатай
Бага насны охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажлыг тогтолцооны хувьд бий болгох шаардлага байгааг хуульч, өмгөөлөгчид хэллээ.
Мэдээллийн алба

Бага насны охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажлыг тогтолцооны хувьд бий болгох шаардлага байгааг хуульч, өмгөөлөгчид хэллээ. Үйлдэгч талд ашигтай хэрнээ хохирогч талд хохиролтой тогтолцоо манай улсад үйлчилж байна. Эмнэлэг болоод төрийн байгууллагын хаалга татах тоолонд хохирогчийн халааснаас мөнгө гардаг. Үүнийг гаргаж чадах нь хэд билээ гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Төлбөрийн чадваргүй энэ байдал нь буцаад хүчирхийлэл, дарамтандаа очих үүд хаалга болсоор байааг хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа шүүмжиллээ.
Оны эхний 9 сарын байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулан 1-4 настай 4 хүүхэд шинжилгээ хийлгэсэн байна.


















