Охин шиг минь элгэнд ойрхон байна, тэр охин
Хүний л эх болсон хойно Баянчандмань орж, охиныхоо бичиг баримтыг хөөцөлдөөд, группт оруулах гэж яваа гэнэ. Микрод явна гээд утас нь тасарчихав. Аргаа барж яваа, муу ээж нь.
Мэдээллийн алба

"Өдрийн сонин"-ынхонд баярлалаа. "Хурган дарга" нарт хүчирхийлүүлсэн охины ээжийн ярилцлагыг нийтэлсэнд. Сэтгүүлч, тэр тусмаа эх хүний хувьд анхнаасаа энэ үйл явдлыг сэтгэл эмзэглэн хүлээж авсан. Ээжтэй нь өчигдөр утсаар холбогдлоо. Хүний л эх болсон хойно Баянчандмань орж, охиныхоо бичиг баримтыг хөөцөлдөөд, группт оруулах гэж яваа гэнэ. Микронд явна гээд утас нь тасарчихав. Аргаа барж яваа, муу ээж нь.
24-хөн насандаа төрүүлсэн ганц охиноо тэжээх хөдөлмөрийн чадваргүй болж, цэцэг шиг сайхан насандаа шээс задгайрах эмгэгтэй болж, эмнэлгийн орон дээр шаналж байгаа тэр охиныг бодох тусам элгэнд минь харуусал төрөөд байна. "Ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй" гэдэг шиг ямар “араатанд” эрх мэдэл өгснөө төр засаг минь та харж байгаа биз.
Хэвтэж байгаа эмнэлэг рүү нь очиж уулзъя. Нүд үнэн гэдэг...


















