Охины үхэлд сэжиглэгдэж буй Г.Маралмаа жирэмсэн учраас батлан даалтад гарахыг хүсчээ
Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хороосон хэрэгт сэжиглэгдээд буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 11.00 цагт товлогдсон байсан ч хойшлогдсон.
Мэдээллийн алба

Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хороосон хэрэгт сэжиглэгдээд буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 11.00 цагт товлогдсон байсан ч хойшлогдсон. Учир нь прокурорууд шүүх хуралд оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн учраас ирэх сарын гуравны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүгдэгч Маралмаа өнөөдөр 6-7 сартай жирэмсэн учраас эмчийн хяналтад орж, батлан даалтад гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн энэ удаад батлан даалтын талаар ямар нэгэн шийд гаргаагүй бөгөөд эмнэлгийн хяналтын асуудлыг эргэн хэлэлцэхээр боллоо.


















