ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Монголын нийт ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,
Мэдээллийн алба

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Монголын нийт ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,
Эрхэм хүндэт найз нөхөд өө!
Та бүхэнд үндэсний баяр болох Цагаан Сарын чин сэтгэлийн мэнд дэвшүүлье!
«Цагаан сар» нь хүннү болон эртний монгол өвөг дээдсийн үеэс тэмдэглэн ирсэн эртний уламжлалт баяр бөгөөд билгийн тооллын дагуу хаврын урин дулаан улирлын эхлэл, эх дэлхийн сэргэн мандалт, эгэл ардын гэрэл гэгээтэй найдварыг бэлэгшээсэн сайхан баяр билээ. Цагаан сарыг тэмдэглэх нь шинэ ололт, дэвшилтийн төлөө олон нийтээрээ нэгдэн нийлэхийн чухлыг сануулдаг.
Та бүхний ихэнх нь энэхүү гайхамшигт баяраа гэр бүл, хамаатан садныхаа дунд тэмдэглэж, сар шинийн эхний өдрүүдэд нь найз нөхөд, ойр дотнынхоороо зочлох сайхан уламжлалтай. Амар амгалан, шим өгөөж дэлгэрсэн «Урвуулагч» хэмээх Шороон гахай жил нь ирэх оны бүхий л үйл явдалд өөдрөгөөр нөлөөлж, бидний ойр дотно Монголын ард түмэнд тогтвор суурьшил, эв эе, ололт амжилтыг авчрах болтугай. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!


















