Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзав.Элчин сайд А.Н.Евсиков Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Итгэмжлэх жуух бичгийн хувийг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулав.Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд А.Н.Евсиковт ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Элчин сайд онцолж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах