ОХУ-аас шинэ коронавирусний халдварын оношлуур хүлээн авлаа
ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэнд
Мэдээллийн алба

ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэнд 1 мэргэжилтнийг COVID-19 шинэ коронавируст халдварын РНХ-ийг илрүүлэх бодит цагийн УТ-ПГУ–ын аргыг эзэмших богино хугацааны сургалтад хамруулсан байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эхний ээлжинд 100 сорьц шинжлэх оношлуурыг хүлээлгэн өглөө. Дараагийн ээлжийн 500 оношлуурыг ирэх долоо хоногт нийлүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: ЗӨСҮТ


















