ОХУ-аас өвс импортлоно
Улсын хэмжээнд хадлан, тэжээлийн нөөцөд 110 мянган тонн өвс дутагдахаар байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд хадлан, тэжээлийн нөөцөд 110 мянган тонн өвс дутагдахаар байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Малчид жилдээ 1.2-1.4 сая тонн өвсийг бэлтгэдэг. Гэвч энэ жил хадлангийн бүс нутгуудаар өвсний гарц муу байснаас шалтгаалж 850 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх боломжтой юм.
Үлдсэн 400 гаруй мянган тонн өвсний 300-аад мянган тонныг тэжээл рүү шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, гар тэжээл зэргээр нөхөх юм. Бусад хадлан тэжээлийг ОХУ-аас импортлохоор төлөвлөж буй юм байна. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш ингэж ярилаа.
Хойд хөршөөс импортлох өвсийг аймгууд руу хил залгаа боомтуудаар дамжуулж аль болох тээврийн зардал багатайгаар оруулж ирэхээр хоёр улс ярилцаж байна гэж салбарын яамнаас мэдээлэв.


















