ОХУ-д Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ
Өчигдөр ОХУ-д Эх орны баатруудын болон Үндсэн хуулийн өдөр тохиосон. Энэ өдөрт зориулсан цэргийн сургуулиудын сонсогчдын бүжгийн цэнгүүн Москва хот дахь Зочны өргөөнд боллоо.
Мэдээллийн алба

Өчигдөр ОХУ-д Эх орны баатруудын болон Үндсэн хуулийн өдөр тохиосон. Энэ өдөрт зориулсан цэргийн сургуулиудын сонсогчдын бүжгийн цэнгүүн Москва хот дахь Зочны өргөөнд боллоо. Кремлийн олон улсын сонсогчдын 2 дахь удаагийн энэ цэнгүүнд Оросын бүх муж хотын цэргийн сургуулиудиас 1500 гаруй сонсогч оролцсон байна. Тус улсын цэргийн сургуулийнхан энэ арга хэмжээнд эртнээс бэлтгэдэг аж.
Тэд XIX, XX зууны эхэн үеийн цэрэг дайчдын хувцсаар гоёцгоосон байлаа. Гэхдээ цэргийн сургуулийнхаа дүрэмт хувцастай ирсэн сонсогчид ч бас байсан юм. Бүжгийн энэ цэнгүүнийг Оросын дээд амжилтын номонд бүртгэсэн байна. Мөн эх орноо хамгаалагч, хамгийн олон сонсогч оролцсон баяр гэдгээр нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр илгээжээ.
Нийт 660 хос оролцсон цэнгүүнд ЗХУ-ын болон ОХУ-ы баатрууд, бүс нутгуудын цэргийн ангийн удирдлагууд, Төрийн Думын гишүүд ч зочноор оролцсон байна. Төрийн Думын гишүүд, "Цэргийн сургуулиуд бол ОХУ-ын бахархал. Олон баатарлаг цэрэг дайчдыг төрүүлсэн учир хүндэтгэл үзүүлэн энэ арга хэмжээнд оролцож байна" хэмээж байлаа. Үнэхээр, Нахимов болон Суворовын нэрэмжит цэргийн сургуулиас л гэхэд ЗХУ, ОХУ-ын нийт 68 баатар төрснийг энэ үеэр Төрийн Дум дахь "Шударга Орос" намын тэргүүн Сергей Миронов онцолсон юм.


















