Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд Сумарокоб Илья Таблобичийг хүлээн авч уулзлаа

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд Сумарокоб Илья Таблобичийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд Сумарокоб Илья Таблобичийг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд Сумарокоб Илья Таблобичийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд Сумарокоб Илья Таблобичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж байгаад Элчин сайдад талархав.

Уулзалтын үеэр Эрхүү мужийн талаас үр тариа нийлүүлэх, монгол малын эрүүл мэндийг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах тал дээр хамтарч ажиллах, жимс, жимсгэнэ боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг санал тавилаа.

Монголын талаас ОХУ-ын Эрхүү муж руу мах экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөдөө аж ахуйн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдлээ.

Хуваалцах