Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Их театрын уран бүтээлчид БНХАУ-д тоглож байна

Их театрын балетын бүжигчид сүүлд 2010 онд Бээжинд тоглосон бол дуурийн дуучдын хувьд Хятадад түүхэндээ хоёр дахь удаа тоглож байгаа нь энэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Их театрын уран бүтээлчид БНХАУ-д тоглож байна
ОХУ-ын Их театрын уран бүтээлчид БНХАУ-д тоглож байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Их театрын өргөн бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ад аялан тоглолтоо эхлүүлжээ. Их театрын балетын бүжигчид, оркестр энэ сарын 14-25-ны хооронд Бээжин, Шанхай хотод тоглоно.

Аялан тоглолтын репертуарт Римский-Корсаковын “Царская невеста” дуурь, Адольф Аданы “Корсар”, Борис Асафьевын “Пламя Парижа” балет багтжээ.

Их Театрын ерөнхий захирал Владимир Урин “Бид Хятадад аялан тоглоогүй уджээ. Аялан тоглох тухай эртнээс харилцан ярилцаж байгаа бидний зав чөлөө гарахаар Хятад нөхдийн боломж таарахгүй, тэдний боломж гарахаар бидний ажил амжихгүй байсаар өдий хүрсэн. Энэ удаагийн аялан тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй нүсэр болно” хэмээжээ.

Их театрын балетын бүжигчид сүүлд 2010 онд Бээжинд тоглосон бол дуурийн дуучдын хувьд Хятадад түүхэндээ хоёр дахь удаа тоглож байгаа нь энэ юм.

Хуваалцах