Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон бусад төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь эрхэм зочид Маршал Г.К.Жуковын ажил үйлс, амьдрал замналын арвин сан хөмрөг бүхий музейд саатаж, түүхэн үзмэрүүдийг сонирхлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах