Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны даргатай уулзлаа

К.О.Ромодановски ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба, Хил хамгаалах албатай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэх юм.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны даргатай уулзлаа
ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны даргатай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.О.Ромодановскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох боломжийн талаар санал солилцов.

Хуваалцах