Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Хошой баатар В.А.Жанибеков нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан сансрын нислэгийн 35 жилийн түүхт ой тохиож буйг Батлан хамгаалахын сайд онцлоод Монгол Улс, манай ард түмэн сансрын баатруудад цаг ямагт хүндэтгэлтэй хандаж ирснийг тэмдэглэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Хошой баатар В.А.Жанибеков нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын Хошой баатар В.А.Жанибеков нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нар манай улсад айлчилж байна. Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков нарын зочид төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан сансрын нислэгийн 35 жилийн түүхт ой тохиож буйг Батлан хамгаалахын сайд онцлоод Монгол Улс, манай ард түмэн сансрын баатруудад цаг ямагт хүндэтгэлтэй хандаж ирснийг тэмдэглэв. Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков манай оронд арван тав дахь удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов хоёр дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт долоо хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах