Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Шүүх шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа ОХУ-ын ХЗЯ-ны дэргэдэх Холбооны шүүхийн шинжилгээний төвийн захирал С.А.Смирнова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Шүүх шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОХУ-ын Шүүх шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа ОХУ-ын ХЗЯ-ны дэргэдэх Холбооны шүүхийн шинжилгээний төвийн захирал С.А.Смирнова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр улсын шүүхийн шинжилгээний байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Чингэхдээ хоёр байгууллагын хооронд харилцан туршлага солилцох нь ихээхэн ач холбогдолтой байгааг цохон тэмдэглээд цаашид албан хаагчдыг сургах, дадлагажуулах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийллээ.

Хуваалцах