ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эрүүл мэндийн яамны төлөөлөл Чингис хотод айлчиллаа
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын амбан захирагч Н.Н.Жданова нар энэ оны дөрөвдүгээр сард Хэнтий аймаг болон ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар хооронд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурсан юм.
Мэдээллийн алба

Энэхүү санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцохоор ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Эрүүл мэндийн яамны нэгдүгээр орлогч дарга Шовдра Иван Иванович, Бүсийн хүүхдийн клиникийн зүрхний тасгийн эрхлэгч, зүрхний эмч Агеева Юлия Геннадьевна нар Чингис хотод хүрэлцэн ирж аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.
Уулзалтын үеэр Хэнтий аймгийн Засаг даргын зүгээс ОХУ-ын анагаахын сургууль курст эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургаж, мэдлэг чадвар болон хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ОХУ-д үйлдвэрлэсэн чанартай эмнэлгийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.