Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд наадмын мэндчилгээ дэвшүүлжээ
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэв.

Түншлэл, харилцан хүндэтгэлийн зарчимд суурилсан Орос, Монголын найрсаг, сайн хөршийн харилцаа тууштай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа М.В.Мишустин тэмдэглэж, Засгийн газрын шугамаар идэвхтэй хийгдэж буй ажлууд цаашид ч худалдаа, эдийн засаг, техник, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, олон салбарт шинэ хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах