Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарладаг. Тэгвэл ирэх хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсын 620 иргэн суралцах боломжтой

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, Улаанбаатар дахь “Русский дом” /хуучнаар РЦНК/-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова 2022 онд нийгэм, хүмүүнлэгийн салбарт хийж амжуулсан ажлаа танилцууллаа. Мөн Улаанбаатар дахь “Русский дом”-д орос хэлний эрчимжүүлсэн сургалтын өдөр, оройн анги хичээллэдэг бөгөөд ирэх сарын 19-н хүртэл элсэлт үргэлжилж байгааг дуулгасан юм. Түүнчлэн тус сургалт орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хичээлээ орж буйг танилцууллаа.

Үүнээс гадна Улаанбаатар дахь “Русский дом” ОХУ-руу виртуал аялал “зохион байгуулж” байгааг дуулгав. Тодруулбал, виртуал аялагчид VR төхөөрөмж зүүж, Орос улсын түүхэн дурсгалт газрууд болон бусад маршрутаар аялах боломжтой болжээ.

Сонирхуулахад, ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарладаг. Тэгвэл ирэх хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсын 620 иргэн суралцах боломжтой аж. Уг тэтгэлгийн сонгон шалгаруулалт өчигдрөөс эхлэн зарлагдлаа.

Хуваалцах