ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр үргэлжилнэ
Энэ жилээс эхлэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүс БШУЯ-ны захиалсан мэргэжлийн дагуу суралцах боломжтой. БШУЯ манайд эрэлттэй байгаа мэргэжлийн судалгааг гаргаж, ОХУ-ын боловсролын байгууллагад илгээдэг байна. Энэ захиалгад нь тус улсын Засгийн газраас тэтгэлэг олгодог гэж БШУЯ-ны хэ
Мэдээллийн алба

Энэ жилээс эхлэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүс БШУЯ-ны захиалсан мэргэжлийн дагуу суралцах боломжтой. БШУЯ манайд эрэлттэй байгаа мэргэжлийн судалгааг гаргаж, ОХУ-ын боловсролын байгууллагад илгээдэг байна. Энэ захиалгад нь тус улсын Засгийн газраас тэтгэлэг олгодог гэж БШУЯ-ны хэлтсийн дарга П.Эрхэмбулган ярилаа.
БШУЯ-аас захиалсан мэргэжлээс өөр мэргэшлээр сургах асуудлыг Оросын тал дур мэдэн өөрчлөхгүй юм байна. Тэтгэлэг авах эрхтэй болсон хүмүүс онооныхоо эрэмбээр суралцах мэргэжил, сургуулиа сонгоно. Бага оноотой хүмүүст үлдсэн хуваариуд нь ирж, тэндээс сонголтоо хийж болно гэж тэрээр хэллээ. Манай улсын иргэд нийт 17 оронд тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой байдаг.


















