Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ОХУ-ын зэвсэгт хүчний зарим удирдлагыг хүлээн авч уулзлаа

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2017" байлдааны буудлагатай хээрийн сургууль Монголын говь хээрийн нөхцөлд амжилттай явагдаж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын зэвсэгт хүчний зарим удирдлагыг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын зэвсэгт хүчний зарим удирдлагыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2017" байлдааны буудлагатай хээрийн сургууль Монголын говь хээрийн нөхцөлд амжилттай явагдаж дууслаа. Сургуулийн хаалтын ажиллагаанд оролцсон ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэслэгч генерал Александр Юурьевич Чайко болон бусад албаны төлөөлөгчид өнөөдөр БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа.

Дэслэгч генерал Александр Юурьевич Чайког УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат нарын албаныхан хүлээн авч "Сэлэнгэ-2017" сургуулийн үр дүн болоод цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Хуваалцах