Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлана

Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлана
Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг "Оддын хотхон" хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлах гэж байна.

Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн "Home plaza" төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм. Иймд иргэд та бүхэн өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцоно уу.

Хуваалцах