Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож байна

Тэгвэл дээрх жингүүдэд түрүүлсэн Рей Хигүчи (57 кг), Cосүке Такатани (86 кг), Найоя Акагүма (97 кг), Тецүя Танака (125 кг), Юи Сүсаки (50 кг) нар Наран улсыг төлөөлж БНХАУ-д болох Азийн тивийн олимпийн эрхийн тэмцээнд хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож байна
Олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож байна. Зураг: МҮОНРТ

Бүх Японы АШТ буюу “Эзэн хааны цом”-ын тэмцээн Токио хотод энэ сарын 19-22-нд хотод боллоо.

Япончууд чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 57, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Токио-2020” олимпийн наадмын эрх авч чадаагүй байгаа.

Тэгвэл дээрх жингүүдэд түрүүлсэн Рей Хигүчи (57 кг), Cосүке Такатани (86 кг), Найоя Акагүма (97 кг), Тецүя Танака (125 кг), Юи Сүсаки (50 кг) нар Наран улсыг төлөөлж БНХАУ-д болох Азийн тивийн олимпийн эрхийн тэмцээнд хүч үзнэ.

“Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи хоёр жин бууж, гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож шигшээ барилдаанд 2017 оны дэлхийн аварга Юки Такахашиг 7:6-гаар ялжээ. Дэлхийн хошой аварга Сүсаки өнгөрсөн хавар Японы аваргад Юки Ириэд ялагдаж дэлхийн аваргыг өнжсөн бол энэ даагаа амжилттай нэхэж 2:1-ээр илүүрхэв.

Хуваалцах