Олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ
Олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар 1991-1994 оны хооронд эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 18 мянга гаруй ээж албан ёсоор энэ нэмэгдлийг авна.
Мэдээллийн алба

Олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар 1991-1994 оны хооронд эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 18 мянга гаруй ээж албан ёсоор энэ нэмэгдлийг авна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодрууллаа.
0-3 настай хүүхдээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс төлнө. Мөн тэтгэвэрт гарах эрх нь үүссэн ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор 1.5 жилээр сунгаж тооцно гээд олон өөрчлөлт ирэх оноос хэрэгжих эхэлнэ.


















