Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон нийтийн радиод найруулагч шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод найруулагч шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн радиод найруулагч шалгаруулж авна
Олон нийтийн радиод найруулагч шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод найруулагч шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Найруулагчаар болон жүжигчин мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх

  • Зохиол өгүүлэмжид тохирсон, өвөрмөц шинэлэг санаа шийдэл гаргаж орчны шилжих хөдөлгөөнийг дуу чимээний /шум/ ялгарлаар оновчтой илэрхийлэх, зохиомол дуугаралт /эффект/-ыг сонирхолтой шийдлээр ашиглах,

  • Зохиол бичвэрийн агуулгыг оновчтой хэсэгт нь хөгжмөөр тодотгож өгөх чадвартай байх

  • Дууны программ, пульт sound-картын холбоос микрофоны төрөл хэлбэрээр нь ангилан ашиглаж чаддаг байх

  • Багаар ажиллах чадвартай, шударга, харилцааны соёлтой, элдэв гаж зуршилгүй, ажилдаа дур сонирхолтой байх,

  • Гадаад хэлний мэдлэгтэй, дипломын голч оноо 80-аас дээш байх,

  • Монгол хэл зүйн найруулга, бичвэрийн боловсролтой байх

Нэмэлт мэдээлэл:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

  • Дэлгэрэнгүй анкет, 1% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их дээд сургууль төгссөн диплом бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан бол хийсэн уран бүтээлээ танилцуулах

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
    Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

  • Утасны дугаар: 11325802

  • Цахим хаяг: hrcs@gmail.com

Хуваалцах