Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой эмч нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой эмч нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ
Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой эмч нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан зөв мэдээллээр хангах чиглэлээр олон нийтийн сүлжээнд дагагч олонтой мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан хүний их эмч, докторант Т.Цэрэнтогтох, цахим эмч Б.Баярбямба нартай дөрөвдүгээр сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон ниийтэд сурталчлах, тэднийг зөв мэдээллээр хангаж, мэдлэг олгох ажлыг хийх юм.

Хуваалцах